Баасан гариг 2026/06/05
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 264 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 200 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 176 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 184 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 200 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 176 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 208 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 196 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 192 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 192 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 184 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 164 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 228 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 180 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 164 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 168 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 152 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 156 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 164 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 164 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 156 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 164 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 168 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 212 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 180 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 160 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 168 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 172 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 156 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 168 удаа

59.6 км зам ирэх 11 дүгээр сард ашиглалтанд орно

НИЙТЭЛСЭН: 2019-02-28 11:34 GMT+8

2012-2016 онд Өмнөговь аймагт Ардчилсан нам засаглаж, Өмнөговьчуудыг төлөөлөл болж УИХ-д Д.Бат-Эрдэнэ сонгогдон ажилласан бөгөөд энэ хугацаанд Өмнөговьчуудын өмнө тулгамдсан олон асуудлууд шийдвэрлэгдсэн билээ. Тог цахилгааны  олон жилийн бэрхшээл арилж,  Даланзадгад  хот болон баруун 3 сумаас бусад бүх сум төвийн эрчим хүчний системд холбогдож,  Даланзадгад хот Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдон, Өмнөговь аймгийн үүдэн хоймор Цогт овоо суманд  5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн шинэчлэл төсөл хэрэгжин, сумдад сургууль цэцэрлэг олноор баригдсан гээд их бүтээн байгуулалт хийгдсэнийг уншигч та бүхэн санаж буй биз.

Өмнөговь аймаг улсдаа анхдагч болж орон нутгийн төсвийн хөрөнгөөр аймгийн төвөө сумын төвтэй хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлж Даланзадгадаас Баяндалай хүртэлх замыг барьсан юм.

Мөн тухайн үед сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санал санаачилга ажил хэрэг болж Ч. Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар  2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор Цогтцэций сумыг Даланзадгад сумтай холбох 59,6 км замыг барихаар шийдвэрлэж гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулах эрх олгож 5 дугаар сард замын нээлтийг хийж байсан билээ.

Мөн тухайн үед сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санал санаачилга ажил хэрэг болж Ч. Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар  2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор Цогтцэций сумыг Даланзадгад сумтай холбох 59,6 км замыг барихаар шийдвэрлэж гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулах эрх олгож 5 дугаар сард замын нээлтийг хийж байсан билээ.

Харин  2016 оны сонгуулийн үр дүнгээр Засгийн газар солигдож, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар  2016 оны 8 сард 17 ны өдрийн 37 тоот тогтоолоороо өмнөх Засгийн газрын үед батлагдсан концессийн гэрээнүүд түтгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Хагас жил гаруй Д.Эрдэнэбатын Засгийн газар  шийдвэр гаргалгүй гацаасны эцэст төслийн нийт өртөг анх 39 сая ам доллартай тэнцэх төгрөг байсныг 35,9 сая ам доллартай тэнцэх төгрөг болгон бууруулж, эргэн төлөлтийг 2020 болгож хойшлуулан 2017 оны 3 дугаар сард гүйцэтгэгч компанитай гэрээ хийх эрхийг олгожээ.

Миний бие сэтгүүлчийн хувьд энэхүү замын асуудлыг аймаг, орон нутгийн удирдлага, Үндэсний хөгжлийн газар, Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудаас тодруулгыг авч мэдээлж байсан төдийгүй 2018 оны 4 дүгээр сард МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Өмнөговь аймгийн иргэдтэй хийсэн уулзалтанд Өмнөговьчууд тэр дундаа Цогтцэцийчүүд хүсэн хүлээж буй энэ 59,6 км замын ажлыг яаралтай эхлүүлж, малын бэлчээр, сэмэрсэн тэрлэг шиг болсон нутгийн минь газар, хөрсийг хамгаалахад тус нэмэр болохыг Ерөнхий сайдаас хүсч саналаа илэрхийлж байсан билээ.

 Удтал хүлээсний эцэст бараг 3 жилийн  дараа 59.6 км замын ажил эхлэхээр боллоо. Энэ асуудлаар гүйцэтгэгч компаний захирал Тулга-Эрдэнээс тодруулга авснаа уншигч та бүхэнд хүргэж байна.

 Эн Си Эф ХХК ний захирал Тулга-Эрдэнэ:

Манай компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг Даланзадгад сумтай холбох буюу Цогтцэций сумаас Шар тээгийн уулзвар хүртэлх хатуу хучилттай замыг өөрийн хөрөнгөөр барихаар 2016 оны 4 дүгээр сард тухайн үеийн Засгийн газрын шийдвэрийн дагуу Аж үйлдвэрийн яамтай концессийн гэрээ байгуулсан байсан. Нээлтийн ажиллагаагаа хийж техник тоног төхөөрөмжөө байрлуулж ажил эхлэх бэлтгэлээ хангаж байтал сонгуулийн үр дүнгээр Засгийн газар өөрчлөгчдөж, шинэ газар буюу  Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн  Засгийн газар бидний байгуулсан гэрээг түтгэлзүүлж,  ажил эхлэх боломжгүй болгосон.  Ер нь бол  2016 оны 6 дугаараас эхлэн 2017 он гартал бид Засгийн газрыг шийдвэрийг хүлээсэн. Энэ хооронд Засгийн газраас энэ зам чухал хэрэгцээтэй зам мөн үү эсэх, манай компаний эдийн засгийн чадавх гээд олон асуудлыг судалсан гэж ойлгож байгаа. Нөгөө талаар манай гэрээг цуцалж өөр компаниар хийлгэх сонирхол байсанг үгүйсгэхгүй. Тэвчээртэйгээр хүлээсэн, их ч хөөцөлдсөн, компаний хувьд багагүй хэмжээний алдагдал хүлээсэн. Энэ бүхний эцэст 2016 онд Аж үйлдвэрийн яамтай хийсэн гэрээг дахин шинэчлэн 2017 онд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газартай  концесийн гэрээгээ дахин хийсэн.

Өмнөх гэрээ цуцлагдаж дахин шинээр хийсэн гэсэн үг үү?  Энэ талаар тодруулна уу?

Анх гэрээ хийснээс хойш хүлээлтийн байдалтай байсаар байгаад бүтэн жилийн дараа Засгийн газар шийдвэрээ гаргасан. Засгийн газар  шийдвэр гаргахдаа  замын нийт өртөг анх 39 сая ам доллартай тэнцэх төгрөг байсныг 35,9 сая ам доллартай тэнцэх төгрөг болгон бууруулж, эргэн төлөлтийг 2020 болгож хойшлуулан 2017 оны 3 дугаар сард манай компани Үндэсний хөгжлийн газартай гэрээ шинэчлэн байгуулж баталгаажуулсан.

Одоо 2019  он. 3 жилийн өмнө 2016 онд гэрээ хийгдэн шав тавигдсан зам. Гэтэл  өнөөдрийг хүртэл яагаад ажлаа эхэлсэнгүй вэ.

Бид дээр хэлсэн сонгуулийн үр дүнгээр Засгийн газар солигдож гэрээ дахин байгуулах гэж нэг жилийг ардаа орхисон. Гэрээгээ шинэчлэн хийж баталгаажуулжсанаас хойш яам хоорондын ажлуудыг хүлээж буй зөвлөх компанийг сонгон шалгаруулах тендер зарлахыг хүлээж бас нэг жилийг өнгөрөөсөн. 2018 оны 4 дүгээр сард Сангийн яам зөвлөх үйлчилгээний тендерийг зарласан боловч оролцсон 2 компани нь тендер сонгон шалгаруулалттай холбоотой зарга үүсгээд  бас жил гаруй болох гэж байна. Замын ажлыг эхлүүлэхэд зөвлөх компанийг сонгон шалгаруулж бас гэрээ хийсний дараа ажил эхлэх зөвшөөрөл өгдөг. Зам барих ажилд хяналт тавих зөвлөх компанийг сонгон шалгаруулна гэсэн үг.  Энэ сонгон шалгаруулалтыг Сангийн яам зохион байгуулсны дараа Үндэсний хөгжлийн газар гэрээ хийдэг. Маргаан, зарга нь дуусаагүй учир ажил эхлэх зөвшөөрөл өгөгдөөгүй өнөөдрийг хүрсэн.

Бидний хувь өөрсдөөсээ шалтгаалах ажил буюу 800 сая төгрөгөө 2017 оны 11 сард  Үндэсний хөгжлийн газрын дансанд байршуулсан, туслан гүйцэтгэгч, ажиллах хүч, техник хэрэгслээ бэлдчихсэн. Ажил эхлэх зөвшөөрлөө хүлээж байна. Өнгөрсөн намар 10 дугаард сард бэлтгэл ажлаа хийж, замын трансын дагуу хэмжилт энэ тэр гээд ойр зуурын ажлаа эхлүүлсэн. Одоо 3 сар гараад цаг дулаарчихна, зөвшөөрөл гарчихвал ажлаа эрт эхэлчих юмсан гэж хүлээж  байна.

Одоо баригдаж эхэлж байгаа энэ замаа хэзээ ашиглалтанд өгөхөөр төлөвлөж байгаа вэ?

 Энэ замын ажлыг эхлүүлэх гэж бид  3  жил хагас шахуу хөөцөлдөж байна.  Төрийн шийдвэрийг хүлээж, яам, тамгын газрын ажлын уялдаа муугаас компани маань эдийн засгийн хувьд нилээдгүй хохирол амссан хэдий ч Өмнөговьчууд тэр дундаа Цогтцэцийчүүдийн хүсэн хүлээсэн замыг барихаар маш урт хугацааг туулж, хөдөлмөр зарцуулж өнөөдрийг хүрлээ. Бидний төлөвлөж байгаагаар 2019 оны 11 дүгээр сард ашиглалтанд өгнө. Ажил эхлэх зөвшөөрлөө эрт авчихвал хугацаандаа барьж дуусгана даа. Аймаг, орон нутгийн зүгээс бидний ажлыг дэмжиж түгээмэл тархацтай ашиг малтмалын төлбөрийн хөнгөлөлт үзүүлсэн байгаа. Ямартай ч  нутгийн иргэдийн итгэл, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чанартай сайн зам барьж байгуулахаар манай компаний удирдлага, инженер техникийн ажилчид хичээж байна. 

Цаг зав гарган мэдээлэл өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Баярлалаа.. Замаа хугацаанд нь чанартай сайн барьж байгуулах болно.


Сонгуулийн үр дүнгээр Засгийн газар солигдож өмнөх Засгийн газрын ажлыг үгүйсгэж, гаргасан шийдвэр тогтоолыг хүчингүй болгож, эрх мэдэлтнүүд эрх ашгаа хангах, төрийн ажлын уялдаа муугаас замын ажлыг гацааж 3 жилийг ардаа орхих нь ээ.  Ямартай ч Өмнөговьчуудын хүсэн хүлээсэн Цогтцэцийгээс Шар тээгийн уулзвар хүртэл 59,6 км хатуу хучилттай замын ажил эхлэх нь .

Сайхан замтай болноо гэж сүүгээ өргөж байсан нутгийн буурлуудын итгэл рүү  энэ зам чинь хэзээ ч баригдахгүй сонгуулийн шоу байсан хэмээн төөрөгдүүлж өөрийгөө биш өрөөлийг буруутгах  улс төрчид ч байсныг нуух юун.

Ямартай ч зам баригдаж эхлэх сайхан мэдээг та бүхэндээ дуулгахад таатай байна. Нутгийн иргэдийг хүсэн хүлээсэн зам ашиглалтанд орж нутгийн иргэд маань аятай тухтай сайхан замаар зорчиж,  шанхайн  нутгийн тал минь таана хөмүүлээр дүүрэн байж, таван хошуу мал тааваараа бэлчиж байх болтугай.

Н.Адьяацэрэн

2019 оны 2 сарын 28