Өмнөговь аймгийн 14 сумын эрүүл мэндийн төв, Даланзадгадын өрхийн эрүүл мэндийн төвүүд, БОЭТ, Говь дент, Итгэлтэй амьдрал, Энэрэл хүний хөгжлийн төв зэрэг эрүүл мэндийн салбарын ОНӨААТҮГ-ууд, ЗӨСТ, эрүүл мэндийн даатгалын хэлтсийн удирдах ажилтнуудыг хамруулсан зөвлөгөөн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөний хүрээнд эрүүл мэндийн салбарын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, салбарын бодлого чиглэл, төрийн албаны хууль тогтоомж, ёс зүйн чиглэлийн мэдээллээр хангах зорилготой юм.
Арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар оролцож орон нутгаас эрүүл мэндийн салбарт чиглэсэн бодлого, хөрөнгө оруулалт, анхаарах асуудлаар мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр Цогтцэций сумын эрүүл мэндийн төвд гэмтлийн багаж төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.