2026 оны 02 дугаар сарын 9–13-ны өдрүүдэд аймгийн Засаг дарга Н.Энхбат, Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайханы хамт БНСУ-ын эдийн засгийн чөлөөт бүс Жэжү хотод ажлын айлчлал хийж, хотын захирагч У Ёонг Хун болон JDC байгууллагын төлөөлөлтэй албан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Өмнөговь аймаг, Жэжү хот хооронд аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, жижиг, дунд үйлдвэрлэл болон бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүллээ.
Мөн 2026 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Гурвансайхан” нисэх буудлын өргөтгөлийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний үр дүнд олон улсын шууд нислэг хүлээн авах боломж бүрдэж, аялал жуулчлалын урсгал нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.