УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Засаг дарга Н.Энхбат нар Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран багийн өндөр настан, 101 настай Дамбын Цэвээн, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн өндөр настан, 107 настай Дэндэвийн Цагаан, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7-р багийн өндөр настан, 107 настай Маньгайн Жид нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон аймгийн Засаг даргын гарын бэлгийг хүндэтгэл үзүүлж гардуулан өглөө. Буянтай буурай нартаа эрүүл энх, урт удаан наслахын ерөөлийг өргөн дэвшүүлье.
