XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх “Гал морин” жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо.
Барилдаанд улс, аймгийн хүчит 64 бөх зодоглож Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат аймгийн арслан Б.Баянсүх, Сэврэй сумын харьяат аймгийн арслан Д.Лувсан-Адьяа үзүүрлэж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнх, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат аймгийн заан Б.Бат-Эрдэнэ нар шөвгөрч үзэгч олныг цэнгүүллээ.
