МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД:
20-21-нд шилжих шөнө Дундговийн нутаг, Өвөрхангайн хойд болон зүүн, Өмнөговь, Дорноговийн хойд, Төв, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр, 21-ний өдөр Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.
20-21-нд шилжих шөнө Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. ИЙМД:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
- Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх
- Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.