Өмнөговь аймгийн ИТХ-ын тогтоолоор 2019 оныг Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил болгон зарлан өнөөдөр буюу 2 сарын 27 өдөр нээлтээ хийлээ. Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жилийн хүрээнд аймгийн бүх сумдыг хамарсан малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн нийт 8,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийгдэхээр төлөвлөжээ.
Төлөвлөгдсөн ажлууд эхнээсээ ажил хэрэг болж байгаа бөгөөд Даланзадгад суманд мал аж ахуйн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний магадлан шинжилгээг хийх баталгаажуулах зориулалт бүхий Хүнсний иж бүрэн лаборатори болон Даланзадгад суманд 200 тонн төмс хүнсний ногоо хадгаламж багтаамжтай, нарийн ногоо хадгалах хөргөлттэй, ногоо ангилан ялгах хэсэгтэй зоорийн шав тавигдлаа. Ингэснээр Даланзадгад сумын иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах боломж нэмэгдэж байгаа аж.