Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны Өсөлттэй Өмнөговь хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дэргэдэх Санхүүгийн боловсролын төв, Өмнөговь аймаг дахь Монголбанк болон LevelUP Program хамтран иргэдийн санхүүгийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилготой нээлттэй сургалтыг зохион байгуулах гэж байна.
Сургалт нь 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Даланзадгад хот болох бөгөөд хувийн санхүүгийн менежмент, хуримтлал үүсгэх аргачлал, өр, зээлийн зөв хэрэглээ, санхүүгийн сахилга бат зэрэг өргөн агуулгаар явагдах юм.
Энэхүү сургалт нь иргэдэд орлогоо зөв төлөвлөх, санхүүгийн зөв дадал хэвшилтэй болох, урт хугацааны зорилгоо тодорхойлох бодит мэдлэг, зөвлөгөөг өгөх ач холбогдолтой юм.