Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг “Хаваржилтын нөхцөл байдал”-ын талаар 21 аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдлаа. Улирал солигдож буй энэ цаг үед хаваржилтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Тодруулбал:
• Мал сүргийг хорогдолгүй хаваржуулах бэлтгэл ажлыг хангах
• Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх
• Салхи шуурга, хуурайшилтаас шалтгаалсан ой, хээрийн гал түймрийн эрсдэлийг бууруулах
• Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүсийн хэмжээнд хүртээмжтэй зохион байгуулах
• Мал, амьтны сэг зэмийг устгах, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх
Хаврын улиралд цаг агаар тогтворгүй, эрс тэс нөхцөл байдал үүсэх эрсдэл өндөр байдаг тул орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бэлэн байдлыг ханган ажиллахыг анхаарууллаа.