Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөр, Жендерийн үндэсний хорооноос зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд “Үрсийнхээ төлөө ээжүүд” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ээжүүдийн хамт оролцож, санхүү, эрүүл мэнд, сэтгэл зүй, гоо зүйн боловсрол олгох сургалтад хамрагдав.
“Үрсийнхээ төлөө ээжүүд” арга хэмжээ нь ээж, хөвгүүдийн харилцаа, ойлголцлыг бэхжүүлэх, гэр бүлийн үнэ цэнэ, зөв үлгэр дуурайллыг төлөвшүүлэхэд чиглэсэн, ач холбогдол бүхий арга хэмжээ болсон байна.