1913 оны 3-р сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдэн гарснаар Монголын орчин үеийн хэвлэл, мэдээллийн салбарын эхлэл тавигдсан түүхэн үйл явдал болсон юм. Тус сонины анхны дугаар 50 орчим хуудастай, 500 хувь хэвлэгдэн төрийн байгууллагуудад түгээгдэж, цөөн тоогоор иргэдэд худалдаалагдаж байжээ.
Харин 1993 онд болсон Монголын сэтгүүлчдийн их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу жил бүрийн гуравдугаар сарын 6-ны өдрийг “Үндэсний сэтгүүл зүйн өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Мэдээллийн эрин үед үнэн бодит мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэж, нийгмийн дуу хоолой болж, иргэдийн мэдэх эрхийг ханган ажиллаж буй үе үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтан, албан хаагчдад Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.