Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах, ашиглалтын шаардлага хангахгүй болсон 5-р орон сууцыг буулган дахин төлөвлөж барилгажуулах төслийн сонгон шалгаруулалт явагдсан байна.
Ийнхүү төслийн гүйцэтгэгчээр орон нутгийн “Мэндконстракшн” ХХК шалгарч, төслийг хэрэгжүүлэхээр болсон тул батламжийг Засаг дарга Н.Энхбат гардууллаа.
Тус орон сууц нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул 2023 оноос эхлэн дахин төлөвлөлтөд оруулахаар төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байсан ч оролцогчгүй байсны улмаас хойшилж, оршин суугчдын хүлээлт үүсээд байсан юм.
Барилгыг буулгаж, шинээр барилгажуулах ажил 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр төлөвлөж байна.

