Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд тулгамддаг бэрхшээл, үйлчилгээг сайжруулах боломж бололцоо, чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Мөн энэ үеэр 2018 оны шилдгүүдийг шагнаж урамшуулав.
1. Аймгийн 2018 оны эрүүл мэндийн салбарын ШИЛДЭГ САЛБАР ЗӨВЛӨЛ Цогтцэций сумын эрүүл мэндийн салбар зөвлөл
2. Аймгийн 2018 оны ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА Баяндалай сумын Эрүүл мэндийн төв
3. Аймгийн 2018 оны эрүүл мэндийг дэмжигч сумаар Даланзадгад сум
4. Аймгийн 2018 оны ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГААР Энержи ресурс ХХК
5. Аймгийн 2018 оны ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАГ Ноён сумын Сайран баг
6. Аймгийн 2018 оны эрүүл мэндийг дэмжигч ШИЛДЭГ ӨРХ ГЭР БҮЛ Баян-Овоо сумын ЗД-ын орлогч О.Цогбадрахын гэр бүл тус тус шалгарсан байна.