Иргэн төвтэй эрүүл мэндийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "ЭРҮҮЛ МЭНДИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН"-ийг Нутгийн удирдлагын ордны "Говь" танхимд зохион байгуулж байна.
Сумдын Засаг даргын орлогч нар, Эрүүл мэндийн байгууллагын дарга эрхлэгч нар оролцож байна.
2018 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарлаж аймгийн хэмжээнд 8,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийснээр тодорхой үр дүнд хүрсэн. Тодруулбал эхийн эндэгдэлгүй аймаг болсон. Мөн нялхсын эндэгдэл буурсан. 2019 онд эрүүл мэндийн салбарын ажил үйлчилгээг сайжруулж, иргэн төвтэй эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхэд онцгой анхааран ажиллах хэрэгтэйг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар анхааруулав.