Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2019 оныг “Хариуцлагатай хэрэглээ –Хэрэглэгчийн эрхийн жил” болгон зарласан. Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүн” сэдвийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалтан, худалдагч, худалдааны зөвлөх, бараа өрөгч нарт МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ олгох сургалтыг аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулах тул та бүхэн идэвхитэй оролцоно уу.
Сургалт: 2019 оны 03 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Нутгийн удирдлагын ордны ИРГЭНИЙ ТАНХИМД болно.
Мэдээллийн дэлгэрэнгүйг: 7053-3388, 80404181 дугаараас авах боломжтой.