Өмнөговь аймгийн Засаг даргын Бид хамтдаа хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, багш нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, багш, сурагч, эцэг эхчүүдийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгаа билээ. Түүний нэг төгсөх ангийн сурагчдын элсэлтийн шалгалтын амжилтыг ахиулах, зөв мэргэжил сонгох асуудал юм. Улсын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалтгалтын хуваарь тодорхой болж буй энэ цагт аймгийн Засаг дарга албан даалгавар гаргаж, сургууль, багш, сурагчид, эцэг, эхчүүдийн уялдаа холбоог сайжруулж, сурагчдын системтэйгээр элсэлтийн шалгалтанд бэлтгэх чиглэлээр аймаг, сумын боловсролын байгууллагын удирдлагууд тодорхой үүрэг даалгавар өглөө. Энэ жил Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн 12 дугаар ангийг 155 сурагч төгсөх ажээ.