Пүрэв гариг 2024/04/25
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 328 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 324 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 300 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 660 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 248 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 276 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 284 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 580 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 296 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 292 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 252 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 280 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 452 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 564 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 416 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 456 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1152 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 584 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 828 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 800 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 464 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 468 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 484 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 688 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1112 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 428 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 536 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 680 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 716 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 584 удаа

УНАГАН НУТГИЙГ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНТЭЙ НЬ ХУДАЛДАЖ АВСАН УВАЙГҮЙ ЧОЙЖИЛСҮРЭН

НИЙТЭЛСЭН: 2019-04-19 15:08 GMT+8

Өмнөговь бол байгалийн баялгаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын шуналыг хөдөлгөдөг байгалийн асар их баялагтай нутаг. Дээрээс нь өвөрмөц тогтоцтойн дээр унаган байгалиараа дэлхийн сая сая жуулчдын сонирхлыг татдаг сайхан нутаг. Монгол Улсад ирж буй гадаадын жуулчдын 60-70 хувь нь Өмнийн говийг зорьдог гэсэн судалгаа бий.  Өмнийн говьд аялал жуучлалын бааз тэртээ 1963 онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл 60 гаруй жил тасралтгүй аялал жуулчлал хөгжиж буй бүс нутаг. Харин сүүлийн 20 гаруй жил уул уурхай эрчимтэй түрэн орж ирж байна. Газрын дээрээ ч баялагтай, газрын доороо ч баялагтай Өмнөговьчууд байгалийн баялгийг нь ашиглах гээд ирсэн гадна дотны хөрөнгө оруулагчдыг ч тэр байгалийн сайхныг үзэх гээд ирсэн жуулчдыг ч тэр цай, сүүний дээжээ бариад тосдог найрсаг, зочломтгой ард түмэн. Өгөөмөр сэтгэлтэй говьчуудын буянаар Өмнөговь нутагт стратегийн ордууд үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын төсвийг бүрдүүлж, өмнийн говийн байгалийн сайхнаар гадаад, дотоодын жуулчдыг нүүрийг тахалж байгаа нь үнэн. Гэхдээ юманд хэмжээ хязгаар гэж бий. Уул уурхайд ч тэр, аялал жуулчлалд ч тэр. 

ХАЙРЛАХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ НУТГИЙГ ХАЙРАН БОЛГОСНЫ ЭХЛЭЛ

Үндсэн сэдэвтээ оръё. Тост Тосон Бумбын нуруу нь Алтайн салбар уулсын үргэлжлэл бөгөөд ан амьтан, жигүүртэн шувуу, ховор зүйлийн эмийн ургамлын өлгий нутаг. Тус нуруунаас буусан хурын ус, хөрсөн доогуурх урсгал нь олон зууны турш говь нутгийг тэжээн тэтгэж, булаг шанд нь нэгдэн нийлж ан амьтан, ургамал тэжээл, нутгийн хүмүүсийг ундаалж байдаг томоохон баян бүрдийг бий болгосон нь Хөвд, Хуршуутын гол юм. Тийм ч учраас их говийн амьд бүхнийг тэтгэгч Хөвдийн голоо нутгийн иргэд шүтэж, дээдэлж иржээ. Гэтэл ард иргэдийнх нь шүтээн болсон Тост, Тосон бумбын нуруу, Хөвдийн гол хоёрын яг дунд нь ус чийгнийх нь урсгалыг таслаад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нүүрс ухаад эхэлчихжээ. Мэдээж уул уурхай бол манай орон шиг үйлдвэрлэл хөгжөөгүй газарт том байрь суурийг эзэлж байгаа нь үнэн. Төсвийн орлогын ихэнх хэсгийг бүрдүүлэгч. Маргах зүйлгүй. Гэхдээ бас учиртай ухах хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэсээ л эх болсон байгаль дэлхийгээ сүслэн дээдэлж, хайрладаг уламжлалтай ард түмэн. Уул ус, газар нутагтаа буруу хандвал лус савдаг хилэгнэдэг гэж сүслэн зальбирч шүтээн хайрхан, амьд бүхний үндэс болсон гол усандаа цай сүүнийхээ дээжийг өргөн залбирдаг. Харин Чойжоо гишүүнд монгол хүний ёс жудаг, монгол ухаан өчүүхэн ч алга нь харамсмаар.  

Гэтэл ард иргэдийнх нь шүтээн болсон Тост, Тосон бумбын нуруу, Хөвдийн гол хоёрын яг дунд нь ус чийгнийх нь урсгалыг таслаад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нүүрс ухаад эхэлчихжээ.

2012-2016 парламентын үед Тост, тосон бумбын нурууг хамгаалах асуудал хүчтэй яригдаж, сумын удирдлага, малчид, иргэд эвлэлдэн нэгдэн тэмцэж эхэлсэн байдаг. Сумын удирдлага, иргэд, малчид, ирвэс хамгаалах сангийнхан, эх оронч хүү Т.Лхагвасүмбэрэл гээд нутгаа гэсэн олон хүмүүс 1000 км алсаас нийслэлд мөн ч олон удаа ирж, 1000 хүний гарын үсэг цуглуулж, МУ-ын Ерөнхийлөгчийн иргэний танхимд хэлэлцүүлэг хийж, төр засагт үгээ хэлж тэмцэж явсныг түмэн олон мартаагүй.

2015 онд ирвэс хамгаалагч залуу Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед эх оронч залуугийн үхлийг Б.Чойжилсүрэнтэй холбоотой гэж шуугиж байсан. Арга ч үгүй биз. Сайхан нутгаа амь шигээ хайрлаж явсан хүн нь Сүмбээ хүү, тэр нутгийг авах гэж улайрч дайрсан хүн Б.Чойжилсүрэн гишүүн. Сүмбээ хүүгийн амиа алдсан хэргийн учир зангилаа тайлагдаагүй өнөөдрийг хүрчээ. Б.Чойжилсүрэн түүний гар хөл бологсод хүний амийг хороосон хардлага иргэдийн дунд байсаар байгаа. Б.Чойжилсүрэн гишүүн Сангийн сайд байхдаа УИХ-ын чуулганы танхимд Л.Элдэв-Очир гишүүнтэй маргалдаж түүнийг "Гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ" гэж заналхийлсэн тухай Л.Элдэв-Очир гишүүн намын хурал дээрээ зарлаж хамгаалалт хүсч байсан. Зэрэгцээ суугаа УИХ-ын гишүүнээ хүйс тэмтэрнэ гэж заналхийлээд суудаг хүн Сүмбээ хүүг хичнээн удаа ингэж дарамталж байсанг бид мэдэхгүй.

...Төрийн 3 өндөрлөг хууль, шүүхийн байгууллагад эрс өөрчлөлт хийж, шударга ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлнэ гэж  байгаа бол энэ хэргийг дахин эхнээс шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой болов уу.

2015 онд ирвэс хамгаалагч залуу Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед эх оронч залуугийн үхлийг Б.Чойжилсүрэнтэй холбоотой гэж шуугиж байсан. Арга ч үгүй биз. Сайхан нутгаа амь шигээ хайрлаж явсан хүн нь Сүмбээ хүү, тэр нутгийг авах гэж улайрч дайрсан хүн Б.Чойжилсүрэн гишүүн. Сүмбээ хүүгийн амиа алдсан хэргийн учир зангилаа тайлагдаагүй өнөөдрийг хүрчээ.

2016 оны хавар МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон хэлэлцүүлгийг үеэр Гурвантэс сумын малчид, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл гээд олон хүмүүс эх оронч хүүгээ хамгаалж чадаагүйдээ харамсаж нулимс дуслуулж, Тост, тосон бумбын нуруугаа хамгаалахын төлөө шантрахгүй явахаа тэнгэрийн оронд байгаа Сүмбээдээ амлаж байлаа.

Нутгийн иргэд, төрийн түшээдтэйгээ, ТББ-ын байгууллагатай хамтдаа цөхрөлтгүй явсан, тэмцсэн. Тэдний тэмцэл өнөөдрийнх шиг мухардалд орж байгаагүй. Харин ч төр засаг, УИХ-ын гишүүдийн дэмжлэгийг авч, УИХ-ын гишүүд газар дээр нь очиж, нутгийн иргэдтэй уулзаж, Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нарын хэд хэдэн гишүүд Тост, тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах тухай  тогтоолыг төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан юм. 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Өмнөговьчууд, тэр дундаа Гурвантэсчүүдийн хүсэн хүлээсэн шийдвэр болох Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах шийдвэр гарч Өмнөговьчууд уултай, устайгаа, ургамалтайгаа баярлаж эцэг өвгөдөөс өвлөж ирсэн нутгаа бүрэн бүтэн авч үлдлээ гэж уул усандаа сүслэн залбирч, талархаж байсан юм.

2013 оноос Б.Чойжилсүрэнгийн "Саус гоби коэл транс" компани Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулахаар олон удаа улайран дайрч байсан ч өнгө мөнгөнд хууртдаггүй төрийн түшээд, эх оронч хүү Т.Лхагвасүмбэрэлийн тэмцэл, нутгаа хамгаалах чин сэтгэлээр нэгдсэн нутгийн малчдын тэмцэл, эсэргүүцэлтэй тулж нэг хүрз ч шороо хөдөлгөж чадаагүй 2016 оны сонгуультай золгосон юм. Харин өнөөдөр тэр ухаад сэнтийчээд эхэлжээ.

60 ТЭРБУМЫН ӨРӨНД ӨГӨГДСӨН ТОСТ, ТОСОН БУМБА

2016 оны 4 дүгээр сард УИХ-ын тогтоолоор Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авч хилийн цэсийг тогтоох үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. Үүний дагуу нутгийн иргэд, сумын удирдлага Тост тосон бумбын нуруу, Хөвд, хуршуутын голыг бүхэлд оруулан нийт 896,527,44 га талбайг тусгай хамгаалалтад авах саналаа Байгаль орчны яаманд хүргүүлсэн. Энэ тусгай хамгаалалтанд орж буй газарт нэлээд хэдэн компанийн лицензтэй талбай байсан учир яамны хувьд судлах, лиценз эзэмшигч нартай хэлэлцээр хийх, нөхөн олговорын хэмжээ тогтоох гээд хугацаа шаардсан ажил их байсан нь ойлгомжтой. Ингээд УИХ-ын ээлжит сонгууль болж хилийн цэс тогтоох эрх шинэ Засгийн газрын мэдэлд очсон юм.

2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж 65 суудлыг авч Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсан. Мэргэжлийн гэдэг сүржин нэртэй мөнгөтэйчүүдийн Засгийн газар байгуулагдаж, увайгүй Чойжоо сангийн сайд болсон юм. Монгол Улсын сан хөмрөгийг увайгүй улстөрч атгах болсонд улстөрчид төдийгүй жирийн иргэд ч гайхсан. Харин тэр үед сонгуулиар намдаа хоёр тэрбумын хандив өргөсөн учир Сангийн сайд болсон гэсэн яриа гарч байсан үнэний ортой гэдэг. Увсын увайгүй Чойжоо нөхөр нэг жил хүрэхгүй хугацаанд Сангийн сайдаар ажиллахдаа улс орны эрх ашгийн төлөө гэхээсээ илүү өөрийнхөө эрх ашгийн төлөө ажилласан нь олон баримтаар нотлогддог.

Тэр юу гэхээр Тост тосон нурууг өөрийн болгож авсан. Намдаа 2 тэрбум төгрөг өгч Засгийн газрын гишүүн, сангийн сайд болсон Б.Чойжилсүрэн сангийн сайд байхдаа буюу 2017 оны 3 дугаар сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар өөрийн лицензтэй талбайгаа тойруулан тусгай хамгаалалтын хилийн цэсийг тогтоосон шийдвэр гаргуулж хүслээ гүйцээх нь тэр.  Эрх баригч МАН  Чойжилсүрэнгийн намдаа өгсөн 2 тэрбумын өрөнд Өмнөговьчуудын хайрлаж хамгаалж ирсэн Тост тосон бумбын нуруу өгч өрөө төлсөн нь энэ.

Тодруулбал, Сангийн сайдаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн "Хурд" группдээ 20 гаруй тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг авч, "Нарны хороолол"-доо барьсан сургуулиа улсад зарсан гээд яриад байвал дуусахгүй. Тэр битгий хэл улсын мөнгөөр хувийнхаа машинд бензин хийдэг байсан нь аудитын шалгалтаар илэрсэн байдаг. Нэг талаас харахад энэ том асуудал мэт харагдавч увайгүй Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүн байхдаа хүсэл, шуналаа гүйцээх шийдвэрийг Монголын төрөөр гаргуулж чадсан.

Тэр юу гэхээр Тост тосон нурууг өөрийн болгож авсан. Намдаа 2 тэрбум төгрөг өгч Засгийн газрын гишүүн, сангийн сайд болсон Б.Чойжилсүрэн сангийн сайд байхдаа буюу 2017 оны 3 дугаар сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар өөрийн лицензтэй талбайгаа тойруулан тусгай хамгаалалтын хилийн цэсийг тогтоосон шийдвэр гаргуулж хүслээ гүйцээх нь тэр.  Эрх баригч МАН  Чойжилсүрэнгийн намдаа өгсөн 2 тэрбумын өрөнд Өмнөговьчуудын хайрлаж хамгаалж ирсэн Тост тосон бумбын нуруу өгч өрөө төлсөн нь энэ. Төрийн ордонд өөрийн сонгогдсон тойргийнх нь газар нутгийг  нь өгөлцөж авалцаж байхад Н.Амарзаяа гишүүн мэдээгүй юу эсвэл мэдсэн ч мэдээгүй юм шиг байхаар тохиролцсон байсан уу? Тухайн үед Н.Амарзаяа гишүүн Тост, тосон бумбын хилийн цэсээс Б.Чойжилсүрэнгийн газрыг гаргах гээд "Та нар эсэргүүцээрэй. Хамтдаа тэмцье" гээд орон нутаг иргэддээ хандсан бол өмнөговьчууд уухайлаад эсэргүүцэж тэр шийдвэрийг нь гаргуулахгүй байж чадах байж. Даанч Ж.Эрдэнэбатын Засгийн газар сангийн сайдынхаа хүслийг биелүүлж, Чойжоо гуай Өмнөговийг уул, устай нь, ургамал ногоотой нь, УИХ-ын гишүүнтэй нь өөрийн болгож мөнгөний бяраа харуулжээ. Яалтай билээ. Нутгаа хамгаалж эзэн шиг байж чадаагүй өөрсдөдөө бид гомдох уу, итгээд сонгоод явуулсан Н.Амарзаяадаа гомдох уу?

Айдаггүйгээ, Н.Амарзаяатай хамт "авдрандаа" хийчихсэн Б.Чойжилсүрэн 2017 онд хайгуулын ажлаа эхлүүлж, 2019 онд олборлолтоо явуулж одоо нүүрсээ экспортонд гаргаад эхэлжээ. Дээр үед бяр чадалтай эрчүүдийг уул нурааж, усыг эргүүлэх чадалтай гэдэг байсан бол энэ цагт унаган нутгийг нь УИХ- ын гишүүнтэй нь худалдаад авчихдаг Б.Чойжилсүрэн гэж шуналтаныг бид харж, халаглаж, харамсаж сууна. Нутгаа хамгаалж эзэн шиг байж чадаагүй өөрсдөдөө бид гомдох уу, итгээд сонгоод явуулсан Амарзаяадаа гомдох уу, эрх мэдэл, эр бяраа гайхуулсан Б.Чойжилсүрэнд гомдох уу?

ӨМНӨГОВЬЧУУД Б.ЧОЙЖИЛСҮРЭНД ӨРТЭЙ ЮУ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН ӨМНӨГОВЬЧУУДАД ӨГЛӨГТЭЙ ЮУ?

УИХ-ын гишүүд дотор хөрөнгө мөнгөрөө толгой цохьдог гишүүдийн нэг Б.Чойжилсүрэн. Түүний нэр дээр "Хурд Хүнс" ХХК, "Хурд Авто" ХХК, "Хурд групп" ХХК, "Рапид харш" ХХК, "Хаус инвест" ХХК, "Сауд гоби блейк" гоулд ХХК, "Апартмент Кей Эйч" ХХК, "Говь гоё сайхан" ХХК, "Өмнийн гоё" говь ХХК, "Хурд Транс" ХХК, ДЦ-Улаанбаатар ООО ХХК, "Хурдпропертийз" ХХК, "Эйжнложистик бридж" ХХК, "Юнайтедтранс" групп ХХК, "Хурдресурс" ХХК, "Хурдцентр" ХХК, "Юнайтедложистик" групп ХХК, "Хурдстандарт" ХХК, "Хурдмайнинг" ХХК, "Хурдкапитал" ХХК, "Хурд-Энержи" ХХК, "Нэшнлмайнинг" групп ХХК, "Монконс" ХХК, "Беллвью пропертис" ХХК, "Түмэн найрамдал" ХХК гээд 30 гаруй компани бүртгэлтэй байдаг. Нэг үе 89 компанитай байж үзсэн хэмээн ярилцлага өгч байсан гэдэг.  

Б.Чойжилсүрэн олон жилийн өмнө нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа "Орост оюутан байхдаа яаж баяжих вэ. Яаж амьдрах вэ” гэсэн ном уншаад "Би яаж амьдрах вэ” хэмээн тааз ширтэн хэвтэж байхдаа "Эрэлтийг ол. Түүнийг ханга” гэсэн дөрвөн үгийг ой тойндоо тогтоож авсан гэдгээ ярьж байсан удаатай. Тэрээр оюутан байхаасаа оросоос "УАЗ-469", "Пургон" машин, "Планет-5" мотоцикл оруулж ирж бизнесийн гараагаа эхлүүлсэн гэдэг. Тухайн үед Өмнөговь аймагт урд хөрштэй хиллэдэг хоёр боомт нээгдэж, өмнөговьчууд ноос ноолуураа борлуулж мөнгөтэй болж байсан үе. Хил хаагдсны дараа Өмнөговьчууд олсон мөнгөөрөө Б.Чойжилсүрэнгийн оруулж ирдэг "УАЗ-469", "Пургон" "Планет-5" мотоциклийг ёстой “бөөндөж” авдаг байсан. Б.Чойжилсүрэнгийн хэлснээр тухайн үед хүн ам ихтэй завханчууд сардаа хоёр "УАЗ-469", нэг "Пургон" худалдан авдаг байсан бол Өмнөговьчууд сардаа 30 "УАЗ", 20 "Пургон", 50 мотоцикль худалдан авчихдаг байсан гэжээ. Түүний бизнесийн эрэлтийг Өмнөговьчууд бий болгож, нэг ёсондоо түүнийг баян болгоход Өмнөговьчууд тус болсон гэсэн үг.

Дахиад нэгэн түүх гэвэл шуналаа захирч чаддаггүй Б.Чойжилсүрэн 2009 он буюу нүүрс экспорт эхэлсэн тэр үед говь нэр орсон "Говь гоё сайхан" ХХК, "Өмнийн гоё говь ХХК, "Хурд Транс" ХХК компаниа байгуулж, Тавантолгой Гашуунсухайтын чиглэлд 2000 машинаар тээвэр хийж өөртөө хэмжээшлгүй их мөнгө цуглуулж өмнийн говийн хөрс шороог эвдэж сүйтгэхэд “их хувь нэмрээ оруулсан” байдаг. Олон мянган том машины дугуйнд говийн унаган байгаль эвдэгдэж, хөрс шороо нь сүйтгэж хэцүүхэн үед байсан ч гэлээ  гээд говьчууд Б.Чойжилсүрэнг адлаагүй, нутгаасаа хөөгөөгүй юм.

Увайгүй Чойжилсүрэн хандаж хэлэхэд:

Тэртээ 30 жилийн өмнө Өмнөговьчууд таны хүсэл мөрөөдлийг биелүүлж, бизнесийн чинь эрэлтийг бий болгож, 30 компанийн эзэн, 30 үеэрээ идэх хөрөнгө болгох суурийг тавьжээ. Харин чи "Даварсаар даварсаар Дагвын оронд" гэгчээр унаган нутгийг минь УИХ-ын гишүүнтэй юутай хээтэй нь худалдаад авчихлаа. Ариун явдал уу энэ чинь. Өмнөговьчууд чамд өртэй юу, Өмнөговьчуудад чи сэтгэлийн өглөгтэй юу?

2015 онд Өмнөговиос сонгогдсон УИХ-ын Д.Бат Эрдэнэ таныг ажлынхаа өрөөнд дуудаад өр зүрхтэй хүн л юм бол ухаарч ойлгохоор үнэ цэнэтэй зөвлөгөө өгч байсан даа. Мартсан бол дэргэд нь байсан хүний хувьд сэргээгээд сийрүүлээд өгье.

  “Залуу минь тэр нутаг чиний төрсөн нутгаасаа ялгаагүй дэндүү сайхан  нутаг. Ээж, аавыгаа, үр хүүхдүүдээ дагуулаад нэг очоод үз. Эцэг, эх чинь "Ийм сайхан нутгийн битгий сүйтгэ, хүү минь" гэж хэлэх байх даа. Дүү хүү энэ нутгийн газрын доорхыг биш дээрхийг ашигла. Тостын нуруундаа томоос том уурхай биш томоос том аялал жуучлалын төв байгуул. Би ч дэмжье. Миний нутгийнхан ч чамайг уухайлан дэмжиж нутгийн хүү шигээ  хайрлана" гэж хэлж зөвлөж байсансан.

Нутгийн ахын хэлснээр ижий аав, эхнэр хүүхдээ дагуулаад манай говиор зочлон очоорой. Хөвд, хуршуудын голын тооройн дунд уулзъя.

Н.Адьяацэрэн