Татварын ерөнхий газраас 2018 оны ТОП 10 татвар төлөгч аж ахуйн нэгж болон 2018 онд хамгийн өндөр ашигтай ажилласан аж ахуйн нэгжүүдийг зарлалаа. Улсын хэмжээнд нийт 4.7 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлснээс доорхи 10 компаний 2 их наяд төгрөг буюу 41.6 хувийг бүрдүүлжээ. Хамгийн их татвар төлсөн 10 компанийн найм нь уул уурхайн салбарт ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байна.
2018 онд хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгжүүд
- Эрдэнэт үйлдвэр-551,6 тэрбум төгрөг
- Эрдэнэс тавантолгой-392.0 тэрбум төгрөг
- Оюутолгой-320,2 тэрбум төгрөг
- Монголын алт-143.2 тэрбум төгрөг
- АПУ-121 тэрбум төгрөг
- Тавантолгой 110,6 тэрбум төгрөг
- Энержиресурс 108,6 тэрбум төгрөг
- Ти Ти Жи Ви Си Өү 87,9 тэрбум төгрөг
- Цайрт минерал 76,7 тэрбум төгрөг
- Хаан банк 66 тэрбум төгрөг
2018 онд хамгийн их ашигтай ажилласан 10 аж ахуйн нэгж
- Эрдэнэс тавантолгой 209,1 тэрбум төгрөг
- Эрдэнэт үйлдвэр 180,8 тэрбум төгрөг
- Монголын алт 122,9 тэрбум төгрөг
- Энержиресурс 84,5 тэрбум Ти Ти Жи Ви Си Өү
- Цайртминерал 34,6 тэрбум төгрөг
- Тийсс Монгол 28,4 тэрбум
- Ачит их 28,1 тэрбум
- Хармөрөн импекс 20,9 тэрбум төгрөг
- Тавантолгой 15,4 тэрбум төгрөг