Лхагва гариг 2026/07/22
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 428 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 356 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 340 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 360 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 344 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 324 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 400 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 356 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 328 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 356 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 300 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 544 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 368 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 304 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 280 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 288 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 324 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 280 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 284 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3484 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 276 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 264 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 472 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1552 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 272 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 288 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 268 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 244 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 268 удаа

Анхны лигийн “Аргамаг” багийн тухай дурсамжаа сөхөхөд...

НИЙТЭЛСЭН: 2020-05-18 19:33 GMT+8

Дэлхий дахинд хамгийн их тархсан, мөн хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчидтэй, бас хамгийн их мөнгө эргэлддэг “№1” спорт бол хөлбөмбөг.
Харин манай оронд 1990 оны дунд үе хүртэл энэхүү хүн төрлөхтний хамгийн олон үзэгчидтэй спортын хөгжил зогсонги, нэг л “унтаа” байдалд байлаа. Харин 1996 онд Монголын хөлбөмбөг намтартаа нэгэн шинэ түүхийг, шинэ боломжийг нээсэн билээ. 
Тухайн үед Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Жамц, ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ч.Владимир агсан нар Олон Улсын Хөлбөмбөгийн холбоонд гишүүн болох өргөдлөө өгөөд 2-3 жил хүлээсэн, мөн дотооддоо өөрчлөлт шинэчлэл хийе гээд Лигийн тэмцээнийг анх удаа зохион явуулахаар шийдвэрлээд байлаа. Монголын хөлбөмбөгийн түүхэнд анх удаагаа лигийн тэмцээн явагдах тухай яриа тэр дороо л тархаж, оролцох багууд ч эхнээсээ тодорч эхлэв. Мэдээж олон хоног, сар үргэлжлэх лигийн тэмцээнд олон баг оролцох боломж хомс. 
Урьд нь хамгийн том тэмцээн болох УАШТ ердөө долоо хоног явагдаад л дуусдаг байсан бол лигийн тэмцээн 5 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл явагдах, бас Эрдэнэт, Дарханы багуудтай хотын багууд талбайд нь очиж тоглох болохоор бас ч гэж нэлээн бэл бэнчинтэй баг л оролцох боломжтой болсон юм. Ингээд олон багууд нэгдэж, цөөн шинэ баг үүсч “Эрчим”, “Тасын суудал”, “Дэлгэр”, мөн Эрдэнэт, Дархан гэсэн таван баг оролцохоор мэдүүлгээ өгсөн байв. Нэг өдөр Ч.Владимир ах надад “Таван баг гэхээр арай л цөөхөн юм. Плей-оффт дөрвөн баг гарахаар нэг л баг мултрах нь... Танай баг орохгүй юм уу? Яаж ийгээд ор л доо!” хэмээн гуйх, тулгахын хооронд хэллээ. Миний бие тэр үед "Ардын эрх", "Таван цагираг" сонинд ажиллаж, бас "Боролдой" нэртэй анхны хөлбөмбөгийн клубын ахлагч байсан билээ. 


Лигийн зохион байгуулах ажилд гар бие оролцож, МХХ-ны хамт олонтой тэмцээний журмыг боловсруулалцаж байсан юм. Нээрээ л анхны лигийн тэмцээнд оролцож, багийнхантайгаа тоглох хүсэл их байсан ч өнөөх зардал мөнгөний асуудлыг шийдэж чадахгүй болохоор тоглодоггүй юм гэхэд зохион байгуулахад нь оролцоё гээд сууж байсан хэрэг л дээ. Владимир ахын санал сайхан санагдсан ч ямар ч ивээн тэтгэгч, спонсоргүй баг хаанаас тэр их мөнгийг олох билээ дээ. 
Тухайн үед буюу 1990-ээд оны дунд үед хөлбөмбөг гэлтгүй Монголын нийгэм өөрөө хямралтай байсан үе. Ингээд “Зэлтэрийн гацаанд” орсон би дэмий л ажлынхан, найзууддаа "Хөлбөмбөгийн лигийн тэмцээн болох гэж байгаа. Уг нь багаараа оролцоод тоглочих юмсан. Даанч спонсор олдохгүй байх даа. Монголд хөлбөмбөгт хэн мөнгө гаргах вэ дээ" гэх мэтийг ярьж суув. Тэгтэл манай “Ардын эрх” сонины улс төрийн албаны дарга “Улаан” Ганбаа (Ганчилын Ганбат) найз маань “Би чамайг нэг хүн дээр дагуулж очноо. Хоёулаа хамт явна шүү!” гэж байна. Тэгээд нэг өдөр Ганбаагаа дагаад л хуучин Монголын Залуучуудын холбооны байр руу явлаа. Мань хүн хаана, хэн гэдэг хүнтэй ч уулзуулах гэж байгаагаа хэлэхгүй, би ч асуусангүй. Өмнө нь нилээд хэдэн компани, байгууллагын дарга дээр орж бүтэмж муутай хариу аваад байсан болохоор итгэл ч төрөхгүй байлаа. Тэгээд 4 давхарт шиг санаж байна, гарч ирээд "Чи энд сууж бай! би эхлээд орчихоод ирье” гээд нэг өрөө рүү яваад орчихлоо. Төдөлгүй хаалгаар нь шагайгаад ороод ир гэж байна. Яваад ортол “Ажнай” корпорацийн захирал Д.Бат-Эрдэнэ сууж байх юм. Би ч дотроо “За даа, энэ ч худлаа боллоо” гэж бодож амжив. 

Тэгсэн Д.Бат-Эрдэнэ захирал "Наашаа суугаач хө. Чи чинь нөгөө намайг ёвроод байсан 10 номер мөн биз дээ?” гэж байна. Би ч за хаашдаа л худлаа болж байгаа юм байна гээд... "Тийм, тийм. Талбай дээр бусад багийнхантай дээрэнгүй тоглоод байхаар чинь шар хөдлөөд мөрлөчихсөн юм. Уучлаарай!” гэлээ. Тэгсэн мань хүн инээгээд босч ирснээ "Зүгээр зүгээр, эрчүүдэд, ялангуяа спортод тийм юм байх гоё ш дээ" гээд гар барьж байна.

Ингэж бодох нь ийм учиртай. Д.Бат-Эрдэнэ захиралтай өмнө нь би нэг л удаа нүүр тулсан, тэгэхдээ бас тийм сайхнаар уулзаагүй билээ. Энэ уулзалтаас өмнөхөн уламжлал ёсоор манай "Ардын эрх" сонины спортын спартакиад болсон юм. Манай Ц.Балдорж эрхлэгч “Ажнай” корпорацийнхантай хамтран ажилладаг байснаас тэр үү манай спартакиадад “Ажнай”-ийн баг оролцдог байсан юм. Сагсны тэмцээн болох үед “Ажнай”-ийн захирал Д.Бат-Эрдэнэ гээд залуу ширүүн тоглож байна аа. Эсрэг багийнхан сүрдээд л мань “босс”-оос, нөгөөх нь ч нилээд ширүүн мөргөж, түлхээд л тоглох юм. Тэгээд явсаар манай "Таван цагариг" сонины баг “Ажнай” -ийн багтай аваргын төлөө өрсөлдөхөөр таарлаа даа. 
Би ч спортоор хэдэн жил явсан болохоор бас жаахах шартай, талбайд гарвал босс мосс хэн ч байсан ямар хамаатай юм гээд л үздэг байлаа. Нөгөө “Ажнай”-гийн босс жаахан дээрэлхүү тоглоод байхаар нь дотроо бас хариуг нь өгнөө гээд “тоочиглосон” л юм шиг байгаа юм. Тэгээд нөгөө нөхрийг ( Д.Бат-Эрдэнэ нэрийг нь сүүлд л мэдсэн дээ) анаж байгаад яг шүүгчийн ширээний хажуугаар бөмбөгөө залаад гарах үед нь очоод ёворчихлоо. Ширээний өнцөгт хоккейгоор бол нилээн сайн “борт”-олсон хэрэг. Өнөө босс шүүгчид рүү “Өө энэ 10 номер хүн алах нь байна ш тээ” гээд л уурлаж байна. Би ч чамтай адилхан л тоглож байна ш дээ гээд л...

Жаал маргалдаад, тэгсгээд тоглолт ч дууссан. Тэр явдлаас хойш дахиж таараагүй, тэгээд нөгөө сагсны талбайд бохир тоглолт үзүүлсэн хүн дээрээ ивээн тэтгэгч асуугаад орно гэж төсөөлж ч байгаагүй болохоор тийн бодсон хэрэг л дээ. Тэгсэн Д.Бат-Эрдэнэ захирал "Наашаа суугаач хө. Чи чинь нөгөө намайг ёвроод байсан 10 номер мөн биз дээ?” гэж байна. Би ч за хаашдаа л худлаа болж байгаа юм байна гээд... "Тийм, тийм. Талбай дээр бусад багийнхантай дээрэнгүй тоглоод байхаар чинь шар хөдлөөд мөрлөчихсөн юм. Уучлаарай!” гэлээ. Тэгсэн мань хүн инээгээд босч ирснээ "Зүгээр зүгээр, эрчүүдэд, ялангуяа спортод тийм юм байх гоё ш дээ" гээд гар барьж байна. Тэгснээ "Хөлбөмбөгийн лигт баг оруулах гэж байгаа юм уу? Баг чинь ямар нэртэй вэ? Хэд орчим мөнгө, төгрөг шаардлагатай юм бэ?” гэж байна. Би ч гайхах, баярлах давхацаад "Манай баг "Боролдой" нэртэй. Лигийн тэмцээн хувцас хунар, төлбөр, аялан тоглолтын зардал, тамирчдын хоол байрны мөнгө гээд нилээн их мөнгө гарна аа. 1.5 сая л орчим (1996 онд бол бас л их мөнгө л дөө) гэж тооцож байгаа" гэв. Тэгтэл Д.Бат-Эрдэнэ "За багийн чинь нэр жаахан сонин санагдаад байна. Хүүхдийн “Боролдойн цаг” л шууд буугаад байна. Лигийн баг шүү дээ. Манай “Ажнай”-гийн баг болж байгаа юм чинь "Аргамаг" гээд багийнхаа нэрийг сольчих уу?" гээд л шууд өөриймсгөөр хэлдэг юм. Би ч бүүр итгэж ядаад л. Дотроо лигид л орж байвал нэр тийм чухал биш гэж бодоод "Болно оо болно" гэв. Тэгээд л Д.Бат-Эрдэнэ захирал тэр дороо бичиг хийж, гарын үсгээ зураад "За санхүүгийн алба дээр очоод мөнгөө авчих. Хэзээ бэлтгэлтэй вэ? Очиж үзнэ ээ” гээд л намайг үдсэн. Дараа нь лигийн тэмцээний бэлтгэл дээр дэд захирал Цогтгэрэлийн хамт "Линкольн" лимузин хөлөглөөд л очдог байсан даа. Мөн надад "Түвшээ багтаа сайн дасгалжуулагч ав! Би цалинг нь шийдэж өгье” гээд би ч унаган багш Л.Сандагдорж багшаа нүүр бардам багтаа урьж авчирч байлаа. 

Харин тэр үеэс л амласандаа хүрдэг, хэлснээ хийдэг, хүнтэй нөхөрлөж чаддаг, жирийн олон хүний мөрөөдлийг биелүүлж чаддаг гэдгийг Баагийгаас харж, хүндэлж явдаг болсон доо. Спортод тэрээр маш их сэтгэлтэй, мөн их дэмждэгийг өөрт тохиолдсон ганц жишээгээр гаргах нь бас учир дутагдалтай. 

Тэр үеэс эхлэн “Ажнай”-н захиралтай, "Баагий"-тайгаа сайхан найз болсон доо. Тэр жилийн лигид манай баг медальд хүрч, зорилгоо биелүүлж чадаагүй ч дараагийн жилд нь би дахин "Аргамаг" багийг лигид бөөн зардал гаргаж оролцуулахыг Баагийгаас гуйж төвдөөгүй билээ. Харин тэр үеэс л амласандаа хүрдэг, хэлснээ хийдэг, хүнтэй нөхөрлөж чаддаг, жирийн олон хүний мөрөөдлийг биелүүлж чаддаг гэдгийг Баагийгаас харж, хүндэлж явдаг болсон доо. Спортод тэрээр маш их сэтгэлтэй, мөн их дэмждэгийг өөрт тохиолдсон ганц жишээгээр гаргах нь бас учир дутагдалтай. 
Монголын хөлбөмбөгийн лигийн анхны багуудын нэгийг зохион байгуулж, ивээн тэтгэж "Аргамаг" багийг түүхэнд бичүүлэн, хөлбөмбөгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж явсан Д.Бат-Эрдэнэ анд маань олон олон уралдаан тэмцээн, олон олон тамирчдыг ивээн тэтгэж, тусалж байсан, тусалсаар ч байгаа. Сүүлийн жилүүдэд Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр ажиллан, манай "ширэн бээлийтнүүд" дундаас олимп, дэлхийн медальтнууд төрүүлсээр л байна. “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй, "Аргамаг"-тай холбоотой хэзээ ч сэтгэлд тод дурсамжаа товч сөхөхөд ийм байна. 

“Таван цагираг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч, хөлбөмбөгийн спортын мастер Цэрэнсодномын Энхтүвшин. 2020.05.15