Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Даланзадгад” хөтөлбөрийн хүрээнд "Эрүүл ирээдүй" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдийн өвчлөлийг бууруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгоо зохион байгуулах, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ удаа тус сумын ЗДТГ-аас хүүхдийн болон нарийн мэргэжлийн эмч нарын баг гарган бүх цэцэрлэгийн хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулсан байна.
