Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчдын ажиллах орчин, тэдний нийгмийн хамгааллын асуудлыг онцгой анхаарч ажиллаж байгаа байгууллага юм. Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын хүрээнд “Мөрөөдлийн байшин” төслийг санаачлан хэрэгжүүлж, 9 албан хаагчдыг хувийн орон сууцтай болгож, Цогтцэций суманд албан хаагчдын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан бол энэ жил Даланзадгад суманд ажилчдын орон сууц барих ажлыг эхлүүлээд байна. Мөн намрын дунд сарын шинийн гуравны билигт энэ өдөр Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 114 дүгээр салбарын нярав ахлах ахлагч Н.Намхайдогдон, гэргий Т.Оюунтуул нарын хуримыг тус газрын хүндэтгэлийн өргөөд ёслол төгөлдөр зохион байгууллаа. Онцгой байдлын газраас зохион байгуулсан энэхүү онцгой хуримд залуу хосуудын аав, ээж ахан дүүс, Онцгой байдлын газрын хамт олон оролцож хатан сүйхээр заяа зангидаж, хаан бугуйвчаар жаргал нэгтгэсэн 2 хосдоо аз жаргал хүсэж хүндэтгэл үзүүллээ.