Мягмар гариг 2026/07/21
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 428 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 352 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 340 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 360 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 344 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 324 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 400 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 356 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 328 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 356 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 300 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 544 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 360 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 304 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 280 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 288 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 324 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 280 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 284 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3444 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 272 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 264 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 380 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1480 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 272 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 288 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 268 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 244 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 268 удаа

ТОМИЛОЛТ

НИЙТЭЛСЭН: 2025-10-03 10:56 GMT+8

Эрдэм шинжилгээний бага хурал амжилттай боллоо.

“COP 17  хурлыг угтаж “Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Өмнөговь аймгийн Даланзадгад суманд  2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр амжилттай боллоо. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү Олон улсын  эрдэм шинжилгээний бага хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Оюу толгой компани хамтран зохион байгуулсан юм.

                

Эрдэм шинжилгээний хурлыг нээж Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн  сайд Б.Батбаатар үг хэлж, эрдэмтэн мэргэд, судлаачдын дэвшүүлж буй судалгаа мэдээлэл, санаачилгууд дэлхий дахины өмнө сорилт болж буй цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээнд түлхэц үзүүлэхийг онцоллоо. Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, “Оюу толгой” компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал, орон нутаг (ЭМААБОАБОН) хариуцсан Ерөнхий менежер Филип Абрахам нар үг хэллээ. Энэхүү хурал нь 2026 онд манай улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP-17)угтан цөлжилттэй тэмцэхэд бодитой шийдлүүдийг хамтдаа эрэлхийлсэн ач холбогдол бүхий арга хэмжээ болсон юм. Хуралд Монгол, Австрали, БНХАУ, Япон, Франц зэрэг улсуудын 200 гаруй төлөөлөгчид оролцож, цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн тогтвортой ашиглалт, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ. Үндсэн болон салбар хуралдаанаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын шинэхэн судалгааны үр дүн, шийдлүүд багтсан нийт 27 аман илтгэлийг хэлэлцлээ. Үүнд цөлжилтийн үйл явцын шинжлэх ухааны үндэслэл, усны нөөцийн инженерийн шийдэл, хиймэл дагуул ба хиймэл оюун ухаанд суурилсан мониторингийн аргачлал, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах технологи зэрэг сэдвүүд багтсан юм.

Хурлын хүрээнд “Боломжуудыг нээцгээе” уулзалт болон “Газрын доройтлыг тэглэх нь” зэрэг сургалтад байгууллагуудын төлөөллүүд оролцож цаашид цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллах, олон улсын хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх талаар шийдлийг хэлэлцэв. Түүнчлэн хурлын үеэр байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн, 40 гаруй ханан илтгэлүүд дэлгэгдэж, оролцогчид туршлага солилцон, хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн юм. Цаашид энэхүү эрдэм шинжилгээний хурлыг олон улсын түвшинд уламжлал болгон зохион байгуулж, салбарын мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид таамаглалаа баталгаажуулах, цөлжилтийг бууруулах шийдлээ хуваалцах урт хугацааны хамтын ажиллагааны талбар болгохыг зорьж байгааг Байгаль орчин уур амьсгалын яамны удирдлага онцоллоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн  сайд Б.Батбаатар Өмнөговь аймагт ажиллалаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн  сайд Б.Батбаатар Өмнөговь аймагт ажиллаж аймгийн удирдлага болон  тус яамны харьяа салбар байгууллагуудын албан хаагчидтай уулзалт хийлээ.

                   

Аймгийн Засаг даргатай хийсэн уулзалтын үеэр уул уурхайн нөлөөллийн бүс гэдэг утгаараа хүлэмжийн хийн асуудал онцгой анхаарал татаж байгааг дуулгаад, говь нутагт усны асуудалд түлхүү анхаарах нь чухал болохыг Б.Батбаатар сайд уулзалтын эхэнд онцоллоо.  МУ-ын хэмжээнд 700 орчим булаг, шанд, гол горхи ширгэж устсан. Тиймээс бодлогын шийдвэрүүдийг тасралтгүй гаргах зайлшгүй шаардлага үүссэн хэмээв. Тэрбээр усны асуудал бол зөвхөн Монгол улсын асуудал бус даян дэлхийн өмнө тулгарч буй сорилт болж байна.  Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоох асуудал 6 орчим жил МУ-ын ЗГ-аар огт хэлэлцэгдээгүй орхигдож байсныг ЗГ-ын хурлаар оруулж батлуулсныг дуулгаад, уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, ойн тухай хууль гэхчлэн салбарын 10 орчим хуулийг шинэчлэн сайжруулж, эрх зүйн чадамжийг бэхжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгааг дуулгалаа. Мөн салбарын албан хаагчдын хувьд дутагдалтай олон асуудал байна. Тухайлбал байгаль хамгаалагчдын ажлын нөхцөл, хүртээмж, нийгмийн байдал, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай хангамж учир дутагдалтай, цаг уурын байгууллагын албан хаагчид таван жилийн нэмэгдэл авдаггүй цорын ганц салбар гэхчлэн бодлогын дэмжлэг шаардлагатай олон асуудалд анхаарч байгаагаа хэллээ.

САЛБАРЫН АЛБАН ХААГЧИД ТУЛГАМДСАН АСУУДЛАА ТАНИЛЦУУЛАВ

Харин салбарын албан хаагчдын хувьд Өмнөговь аймаг уул уурхайн нөлөөллийн бүс учраас бэлчээр нутаг талхлагдахаас авхуулаад ан амьтдын нүүдэллэх орчин хумигдаж, бүс нутгийн хэмжээнд агаар, орчны бохирдол тулгамдсан асуудал болсоор байгааг онцлов. Өмнөговь аймаг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа ч байгаль орчны чиглэлийн төсөл хөтөлбөрүүдээс дийлэнх тохиолдолд  хасагддаг байна. Мөн Тост тосон бумбын нурууны байгалийн нөөц газар, Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар зэрэг тусгай хамгаалалттай газар нутгаас орох орлогын тодорхой хувь хэмжээг орон нутагт нь буцаан зарцуулах чиглэлд бодлогын дэмжлэг шаардлагатай байгааг хамгаалалтын захиргааны удирдлагууд сайдад дуулгалаа. Түүнчлэн байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмших залуусын хандлага эрс буурсан, нэг байгаль хамгаалагчийн хариуцаж ажиллах газар нутгийн хэмжээ хэт том, ажил үүргээ гүйцэтгэх хангамж, техник хэрэгсэл дутмаг зэрэг тулгамдсан асуудлуудаа танилцууллаа.

АЙМГИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГААР ОРЖ АЖИЛ БАЙДАЛТАЙ НЬ ТАНИЛЦАВ.

Говийн иргэдийг цаг агаарын мэдээ, мэдээллээр тасралтгүй ханган ажиллаж байгаа Өмнөговийн цаг уурын төв  1936 онд байгуулагдаж, өдгөө нийт 64 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Өөрийн гэсэн бие даасан нэг давхар барилга 1956 онд ашиглалтад орсон ч ашиглалтын шаардлага хангахгүйд хүрч 2024 оноос шинэ барилгын ажил эхэлжээ. Барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд ирэх оны хоёрдугаар улирал гэхэд ашиглалтад орох гэнэ. Цаг уурын байгууллага жил бүр аймгийн хэмжээнд бэлчээрийн даацыг тодорхойлж, малчид ард иргэдийг мэдээллээр хангаж байна. Аймагт энэ жил 80% зуншлага сайн, 20% тааруу зуншлагатай гэж тодорхойлжээ. Сайдад уламжлах гол асуудал нь ирэх онд шинэ барилга ашиглалтад орохтой зэрэгцээд ЗГ-ын цомхотголоор хасагдсан галчийн асуудалд анхаарч өгөхийг хүслээ. Мөн төсвийн хүндрэлтэй холбоотойгоор нийгмийн даатгалд 220 орчим сая төгрөгийн өр үүссэн гэдгийг тус байгууллагын зүгээс танилцууллаа. Түүнчлэн албан хаагчдын нийгмийн дэмжлэг болсон таван жилийн нэмэгдэл авдаггүй ганц салбар нь цаг уурын байгууллагын албан хаагчид учраас үүнд анхаарч өгөхийг хүссэн юм.